Дэлхийн томоохон компаниуд “Нойрны бодлого” арга хэмжээ хэрэгжүүлж байна

               
2022-02-11 0

“Нойрны бодлого”-ын хүрээнд авч буй арга хэмжээний талаар тодруулбал:

  • ? Google: ажил дээрээ дуг хийгээд ав. Google-ийн бүх салбаруудад “nap pod” гэх дуг хийхэд зориулагдсан тусгай орнууд байдаг. Нэгэн ажилтны хэлж байгаагаар тус орнуудыг ашиглахын тулд яг л уулзалтын өрөө захиалдагтай адил онлайнаар бүртгүүлдэг бөгөөд бүртгэл нь маш хурдан дуусдаг аж. “Nap pod” нь Google-ээс гадна Facebook, Samsung, Intel зэрэг олон технологийн компаниудын оффисд байдаг гэнэ. 
The future of the workplace – follow suit or - The Consultancy Group
Nap pod
  • ? Aetna: жаахан амарвал мөнгө өгье. Aetna нь Америкийн даатгалын компани бөгөөд ажилчдынхаа бүтэн цагийн нойрыг хангахын тулд мөнгөн урамшуулал төлдөг болжээ. Шөнөдөө ядаж 7 цаг унтсан 20 хоног тутамд $25 төлдөг гээд бодохоор зүгээр л бүтэн нойртой яваад байхад сардаа $37-ын нэмэлт орлоготой болох юм.
  • ? Zappos: аквариумд хэсэгхэн азнаач. Zappos гэх Amazon-ы охин компани оффисынхоо амралтын өрөөнд амьд загастай аквариум суурилуулсан аж. Өрөөнд хэд хэдэн ор байх ба аль нэг дээр нь хэвтэхэд дээгүүр загас сэлээд их л амар амгалан байдаг бололтой. Ажилчид нь хүссэн үедээ тус өрөөнд орж амардаг гэнэ шүү. 

CEO нар ч унтах эрхтэй бас хэрэгтэй!

Багийн гишүүдээ амрааж байна гээд өөрийгөө гаргуунд нь гарга гэсэн үг биш юм. Байгууллагын хамт олныг удирдаж явна гэдэг бүтээлч сэтгэлгээ, тархины хурд гээд бүтэн нойртой явахгүй л бол замхарч алга болдог чадваруудыг шаарддаг. Тийм учраас л эдгээр гоц ухаантнууд нойрондоо ер бусын их анхаарал тавьдаг биз ээ:

  • Билл Гейтс хамгийн багадаа 7 цаг унтдаг. Тэрээр карьерынхаа эхэн үед их унтах нь залхуугийн шинж хэмээн боддог байсан бөгөөд шөнөжин сууж ажлаа хийх нь энгийн үзэгдэл байжээ. Харин одоо бол бусдад ядаж 7 цаг унтахыг зөвлөдөг байна. Мартсанаас, Биллийн хамгийн дуртай номнуудын нэг болох “Бид яагаад унтдаг вэ?” номыг сонирхоод үзээрэй. 
  • Жефф Безос 8 цаг нойрсож байж бүтээмжтэй ажилладаг. Түүний бодлоор нойр багатай явах нь урт хугацаандаа эрсдэл ихтэй, буруу шийдвэр гаргахад хүргэдэг гэнэ. Үүнийг нотолсон судалгаа хүртэл байдаг юм байна. Нэмж хэлэхэд, Жефф Безос хамгийн чухал уулзалтуудаа 12 цагаас өмнө хийдэг аж. Цаг заваа ч зөв зохицуулах юм аа.
  • Марк Цукерберг мөн ялгаагүй. Microsoft болон Facebook хоорондын нэгэн өглөөний уулзалтыг хойшлуулах шаардлага гарчээ. Шалтгаан нь Цукерберг орноосоо хараахан босоогүй байж. Ихэнх CEO нартай харьцуулахад Цукерберг тогтсон унтлагын хуваарьгүй ч бүтэн цагийн нойроо авахын эрхэмлэдэг бололтой.

Холбоотой мэдээ