
Өмнөд Солонгосчууд хооллож ундлахдаа зүүж болох “хамрын маск” зохион бүтээсэн нь интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
“Atman” компанийн хамт олон “Kosk” гэх энэхүү хачирхалтай бүтээлийг хийсэн байна. “Kosk” гэдэг нь солонгосоор хамар гэх утгыг илэрхийлэх “ko” болон амны хаалт гэх утга бүхий “mask” зэрэг үгсийн нийлбэр гэнэ. Нийт хоёр хэсгээс бүрдэх уг бүтээгдэхүүнийг одоогоор 9,800 гаруй воноор /Монгол мөнгөөр 23,000₮/ худалдаалж байгаа аж.
Энэхүү бүтээлийн тухайд “Амны хаалт зүүчхээд хамраа ил гаргадаг хүмүүсээс ялгарах зүйл алга” хэмээн дургүйцэх хэрэглэгчид цөөнгүй байгаа хэдий ч хэд хэдэн судалгаагаар “COVID-19”-ийн халдвар хамрын хөндийгөөр дамжин биед нэвтрэх тохиолдол хамгийн түгээмэл байгаа нь тогтоогдсон байна.

0 cэтгэгдэлтэй