
Францын нийслэл Парис хотын Цагдаагийн газар коронавирусний хязгаарлалтуудыг эсэргүүцэж буй жолооч нарын өрнүүлж буй “Эрх чөлөөний цуваа”-тай адил жагсаал цуглаан хийхийг хориглож буйгаа пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр Парист хоёрдугаар сарын 11-14-нд ийм жагсаал хийхийг хориглосон байна.
Халдвартай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахыг шаардсан цуваа Францын зүүн нутгаас лхагва гарагт Парис, Брюссель хотыг зорин хөдөлжээ. Тийнхүү Парисын хууль сахиулагчид дээрх мэдэгдлийг хийсний дараа Брюсселийн захирагч мөн Бельгийн нийслэлд цуваагаар жагсахыг хориглож буйгаа мэдэгдсэн байна.
Францад одоогийн байдлаар нийт зургаан цуваа жагсаалыг зохион байгуулаад байгаа аж. Канадын ачаа тээврийн жолооч нарын өрнүүлсэн жагсаалаас улбаалан олон оронд ийм жагсаал өрнөх болжээ. Канадын жолооч нарын хувьд “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах шаардлагыг эсэргүүцэн хилийн боомтыг хаажээ.

0 cэтгэгдэлтэй