Товчхон
               

ОХУ, Казахстан нар эрчим хүч, аж үйлдвэр чиглэлийн хамтарсан төслүүдийг өргөжүүлнэ

               
2022-02-11 0

ОХУ, Казахстаны хооронд байгуулсан эдийн засгийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд Оросын засгийн газар боломжтой бүхнийг хийнэ гэж Ерөнхий сайд Михаил Мишустин Пүрэв гаригт Казахстаны ерөнхийлөгч Касым–Жомарт Токаевтай уулзахдаа мэдэгдэв.

Мишустин “Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч, Казахстаны ерөнхийлөгч нар үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ. Эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологи, боловсрол болон бусад тэргүүлэх чиглэлийн хамтарсан төслүүдийг дэмжих чиглэлээр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал шийдвэрүүд гаргалаа. ОХУ-ын засгийн газар шаардлагатай бүх зүйлийг хийж, хамгийн дээд түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэдгийг хэлмээр байна” гэв.

Тэрбээр мөн энэ хүнд, хэцүү үед Токаев тууштай, зоригтой байж, нийгмийг нэгтгэж, зэвсэгт дайчид, хэт даврагчдыг эрс эсэргүүцэж чадсан гэж тэмдэглэжээ. Мөн Оросын ерөнхий сайд хөрш улсын эрх баригчид бизнесийн нийгмийн хариуцлагад онцгой анхаарал хандуулж, бизнесийн хүрээнийхэнтэй бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж байгааг онцолсон байна.

Мишустин хэлэхдээ, дээд боловсролын тогтолцоог шинэчлэх Казахстаны саналууд ихээхэн сонирхол татаж байна. “Оросын их, дээд сургуулиуд үүнд идэвхтэй оролцоход бэлэн байна” гээд, дээд боловсролын тогтолцооны хажуугаар худалдаа, эдийн засгийн шийдлүүдийг онцлон, олон шинэ боломж бий болгож байгаад талархаж буйгаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ