Монгол Улс жилд 1.2 сая тн цементийн хэрэглээтэй байна

               
2022-02-11 0

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үнийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, цементийг экспортлох тухай санал солилцлоо.

Бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ онд шаардагдах цементийн хэрэглээг дотоодоос хангах, барилгын гол бараа материалын хангамж доголдохоос сэргийлж, бодлогын нэгдсэн зохицуулалтыг яамнаас зохион байгуулж байгаа юм.

Монгол Улс жилд 1.2 сая тн цементийн хэрэглээтэй. Үйлдвэрлэгч нар 1.6 сая тонныг үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглавал 4.4 сая тонныг үйлдвэрлэх боломжтой ч эрчим хүчний тасралт, тээвэр, ханшийн зөрүү зэргээс үүдэн нэг сая тонн хүчин чадалтай үйлдвэр 250-300 мянган тн цемент үйлдвэрлэж байгааг үйлдвэрлэгч нар мэдээлэв.

Цар тахал, хил гааль хаалттайгаас үүдэн өнгөрсөн онд барилгын импортын бараа материалын үнэ нэмэгдсэн ч гол бүтээгдэхүүн цементийн үйлдвэрлэл 4 хувир ихэссэн нь үнээ тогтвортой байлгаж чадсан дотоодын үйлдвэрлэгч нарын ажлын үр дүн болохыг БХБ-ын сайд онцолж, цаашид дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох талаар тэдний санал сонсож, хэрэгжүүлэх ажлын чиглэл өглөө.

Холбоотой мэдээ