
Германы баг тамирчид зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн эхний байрт бичигдэж байна.
Тус улсын араас таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн Норвег, дөрвөн алт, таван мөнгө, дөрвөн мөнгөн медаль хүртсэн Австри удаалж байна.
Харин пүрэв гаргийн өглөөний байдлаар медалийн чансааны 10 дугаарт бичигдэж байсан АНУ-ын баг тамирчид дөрвөн алт, таван мөнгө, нэг хүрэл медал хүртсэн амжилтаар дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ.
Зохион байгуулагч БНХАУ-ын хувьд гурван алт, гурван медаль хүртсэнээр жагсаалтын долоодугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Нидерланд, Швед тав, зургаадугаарт, Итали, ОХУ-ын Олимпын хороо, Японы баг тамирчид эхний 10-т жагсаж байна.

0 cэтгэгдэлтэй