
Уран бүтээлч Д.Отгонбаяр, Ц.Солонго нарын “Завгүй хүмүүс”… “Заримдаг хүмүүс” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд уран бүтээлч Д.Отгонбаяр өөрийн томоохон “Завгүй хүмүүс” контемпорари уран бүтээлдээ биднийг маш ихээр завгүй байлгадаг орчин цагийн дэвшилт, байнгын хэрэглээ сошиал ертөнц, түүний замбараагүй их мэдээллийн дунд гацсан хүмүүсийг дүрслэн харуулжээ.
Хаягдал материалыг дахин боловсруулж хийсэн хүн чулуу мэт зогсох бүтээлүүд нь гартаа ухаалаг утас барих бөгөөд одоо цагийн мэдээллээс хоцрохгүй гэх шалтгаар өнгөц сенсаци төдий зүйлд автан, сошиал ертөнцөд гацан юунд ч итгэхэд бэлэн болж, өөрийн ухаанаар мэдээллийг задлан дүгнэхээ больж байгаа бидний гашуун үнэнийг тусган харуулсан байна.
Харин уран бүтээлч Ц.Солонго “Заримдаг хүмүүс” өрөг урлагийн бүтээлдээ хүний сайныг биш мууг харан, бусдын хийснийг элэглэн шүүмжлэгч, хийсэн бүтээмжгүй орчин цагийн хүнийг бүтээжээ. Эрх чөлөөтэй мэт боловч хүн бүрд таалагдах гэж хүн бүрийн санаанд тааруулан амьдрагч, таалагдаагүй нэгнээ амны зугаа болгогч бидний араншин хүн төрөлхтний хатуу шалгууруудыг олон мянган жил даван туулж одоог хүртэл хүчтэй оршин байгааг сонгодог-заримдаг хүмүүн хэмээн нэрлэж сүүдрээр төлөөлүүлэн зуржээ. Орчин үеийн нийгмийн жирийн үзэгдлийг шүүмжилсэн “Завгүй хүмүүс”… “Заримдаг хүмүүс” контемпорари үзэсгэлэн 2022 оны 02 сарын 11-ээс 19-ний хооронд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 10-18 цагийн хооронд үзэгчдийн хүртээл болж байна.
-160331-1633217395.jpeg)

0 cэтгэгдэлтэй