
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирсэн Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээнийг 2 жилийн дараа дахин зохион байгуулахаар болжээ.
Цар тахлын улмаас 2 жил завсарласан тус тэмцээн 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 6-ны хооронд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал цогцолбор сургуулийн зааланд явагдах юм байна.
Энэхүү тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулагдахад “Дархан-Уул” аймгийн шигшээ баг 3 жил дараалан түрүүлсэн бол харин энэ жилийн аварга багаар аль аймаг түрүүлэх бол хэмээн үзэгч, дэмжигчид хүлээж байна.

0 cэтгэгдэлтэй