Вакцины дөрөвдүгээр тунд 89,381 иргэн хамрагджээ

               
2022-02-12 0

Коронавирусийн вакцины дөрөвдүгээр тунд өнөөдрийн байдлаар 89 381 иргэн хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 31 хувь буюу 1 сая 13 мянга 669 иргэн хамрагджээ.

Монгол Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Энэ өдрөөс хойш нийт хүн амын 66.8 хувь буюу 2 сая 171 мянга 575 иргэн вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж байна.

Холбоотой мэдээ