“James Webb” сансрын дуран анхны зургуудаа дамжуулжээ

               
2022-02-12 0

Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн хүчирхэг нь гэгдэж буй “James Webb” сансрын дуран анхны туршилтын зургуудаа дамжуулсан тухай НАСА-гаас мэдээллээ.

Энэ тухай сансрын дурангийн камерын ерөнхий судлаач Марсия Рике, “Уэбб”-ын багийнхан дурайн авайг тохируулах, зураг авах эхний алхмууд амжилттай явагдаж баяртай байна. Ойрын хэт улаан туяаны NIRCam камерт гэрэл нэвтэрч байгаад бид маш их баяртай байна” гэжээ.

“James Webb”-ийн илгээсэн зургуудад гэрлийн 18 бүдэг цэг буусан бөгөөд энэ нь камерын толин тусгалын самбарын тоотой тохирч байгаа юм.

Одоо мэргэжилтнүүд нэг сарын дотор толин тусгал хэсгүүдийн байрлалыг тохируулах бөгөөд ингэснээр 18 зураг нийлж нэг бүтэн зураг болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цаг хугацаа өнгөрөх тусам дурангийн зураг улам тодорно.

“James Webb” хоёрдугаар сарын 2-ноос зураг авч эхэлсэн бөгөөд эрдэмтэд байрлалыг нь 156 удаа өөрчилсөн байна. Зураг авах бүх процесс 25 орчим цаг үргэлжилжээ. Мэргэжилтнүүд бүх тохиргоог хэдэн сарын дотор хийнэ гэж төлөвлөжээ. Сансрын уг дуран шинжлэх ухааны анхны зургаа 2022 оны зун дэлхий рүү дамжуулах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ