
11 настай Дауны синдромтой охин сургууль дээрээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг байжээ. Энэ талаарх мэдээг Умард Македон улсын ерөнхийлөгч Стево Пендаровски уншсан байна. Ингэснээр гадуурхагддаг сурагч болох Эмбла Адемисийг өөрийн биеэр Гостивар хотын бага сургуульд нь хүргэж өгсөн талаар CNN агентлаг онцолжээ.
Мөн ерөнхийлөгч Стево Пендаровски охины эцэг, эхтэй уулзаж тулгараад буй бэрхшээлүүдийн талаар ярилцаж, сонссон байна. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд таатай орчин сурч боловсрох ёстой. Энэ нь төрийн төдийгүй иргэдийн үүрэг” гэжээ.

0 cэтгэгдэлтэй