Товчхон
               

“И-баримт”-ын цаасыг цуглуулж, бордоо хийнэ

               
2022-02-12 0

Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа.

Тус төслийн багийнхан хог хаягдал болж буй е-баримтын цаасыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна. Тодруулбал, ирэх сард төслийн талбай руугаа тээвэрлэж модны бордоо болгон боловсруулж ашиглах аж.

Тээвэрлэх явцад задрахаас сэргийлэн баримтуудыг тэгшилж, скочдон “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack’s Coffee” салбар “Nitro B” дээр өгөх боломжтой боллоо. Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүлээж авах юм.

Холбоотой мэдээ