
Сэргээшийн дуулианд холбогдоод байгаа ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцуулах эсэх шийд хоёрдугаар сарын 12-ны 18 цагаас өмнө гарна гэж тус улсын Уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина РИА Новости агентлагт мэдээлжээ.
2021 оны 12 дугаар сарын 25-нд өгсөн К.Валиевагийн сэргээшийн шинжилгээний сорьцноос триметазидин илэрсэн гэж Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) баасан гарагт мэдээлсэн билээ. Шинжилгээний хариуг Стокхолм дахь сэргээшийн лаборатори хоёрдугаар сарын 8-нд өгчээ.
“Валиеваг ганцаарчилсан төрөлд оролцуулах эсэхийг өнөөдөр Бээжингийн цагаар 18 цагаас өмнө шийднэ” гэж Ермолина мэдээлсэн байна. Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхэлнэ.

1 сэтгэгдэлтэй
Russia