
Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногийн өргөн хэрэглээний сагсан дахь барааны үнийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэлээ. Ингэхэд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн байна.
Дэлгэрүүлбэл, махны үнэ 1.5 хувь, нэгдүгээр зэргийн гурил 0.3 хувь, АИ-92 шатахуун 0.4 хувь, цагаан будаа 1.3 хувиар тус тус өссөн бол үхрийн мах 1.9 хувь, төмс 1.6 хувь, өндөр 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


0 cэтгэгдэлтэй