
Уэльсийн хунтайж Чарльзын шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлаж байгаа талаар Кларенсын ордон мэдээллээ.
Их Британийн хаан ширээг залгамжлагч, 73 настай хунтайж Английн Уинчестер хотод пүрэв гарагт болох үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон талаар түүний албан ёсны “Twitter” хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Хунтайж Чарльс хатан хаан Эливаветатай “ойрын хугацаанд” уулзсан талаар ойрын эх сурвалж дээрх мэдээг гарсны дараа “CNN” телевизэд мэдээлжээ. Гэхдээ тэдний уулзалт яг хэзээ болсон талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хатан хаанд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд биеийн байдлыг нь үргэлжлүүлэн хянаж байгаа гэнэ. Хунтайж анх 2020 оны гуравдугаар сарын сүүлээр халдвар авч байжээ.

0 cэтгэгдэлтэй