Зөвлөгөө: Сарын тэмдгийн үед хэрэглэх тохиромжтой хүнс

               
2022-02-13 0

Сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүний бие махбод болон зан аашийн хувьд өөрчлөлт ордог. Түүнчлэн энэ үеэр өвдөлт үүсэх шалтгаануудын дунд хоол хүнсний хэрэглээ гэсэн хэсэг багтдаг байна. Тэгвэл сарын тэмдэг ирсэн үед ямар хоол хүнс хэрэглэвэл өвдөлтийн зовиур багасах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Ногоон ургамал

Байцаа, цэцэгт навч, салатны навч, өргөст хэмх зэрэг нь витамин В агуулдаг тул гэдэс дүүрэлтийг намдааж, зовиурыг багасгадаг байна.

Жимс

Сарын тэмдгийн үеэр хоолны шингэлт муудаж, зовиур ихэсдэг. Жимс нь хоолны шингэлтийг сайжруулан гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг байна. Тэр тусмаа гадил жимс өвдөлтийг түргэн хугацаанд намдаах шидтэй байдаг бол ханборгоцой нь гэдэс дүүрэлтийн эсрэг тэмцдэг тул хурдан хугацаанд өвдөлтийг намдаадаг аж.

Бүхэл үрийн гурил

Бүхэл үрийн хар талх, арвай будаа, хөц будаа, бор гурил зэрэг нь таны бие дэх шим тэжээл, эрдэс бодисыг нөхдөг тул сарын тэмдгийн үед хамгийн хэрэгтэй хүнс юм. Мөн сарын тэмдгийн тогтворжилтыг хангадаг.

Самар

Самар нь өөх тосгүй, илчлэг сайтай, омега 3 болон калоритой тул таны биеийн алдсан илчлэгийг тайван замаар нөхөх юм.

Мах

Сарын тэмдгийн үед алдсан төмөр, кальцийг мах нөхөн төлжүүлж дараагийн сарын тэмдэг хүртэл тогтвортой хадгалдаг тул сарын тэмдгийн үед шинэхэн мах хэрэглэх нь нэн тохиромжтой.

Хар шоколад

Сарын тэмдгийн үеэр амттан идмээр санагдсан үедээ хар шоколадыг зохистой хэмжээгээр нь идвэл муугаар биш харин ч сайнаар нөлөөлнө. Учир нь хэвлийн булчинг сулруулах, гэдэсний хямралыг дарахад ихээхэн үр дүнтэй байдаг гэнэ.

Холбоотой мэдээ