
ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байгаа юм. Тус тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж буй.
Тэмцээний эхний өдөр манай улсын “Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

1 сэтгэгдэлтэй
mgl