Товчхон
               

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Томас Бахтай уулзав

               
2022-02-14 0

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Бээжин хотноо ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Баттүшиг “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадам өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцлон талархал илэрхийлэв.

Мөн энэ удаагийн олимпод Монгол Улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож байгааг дурдан цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх, өвлийн спортын төрлүүдийг нэмэхэд шаардлагатай ажлуудын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ