
Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр танхимаар эхэлж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас ковидын шинжилгээний бичгийг суралцагсдаас шаардахгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага багш ажилтнуудад сануулж байна.
Сүүлийн үед шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдээд буйг ЭМЯ-наас мэдээлж байна. Нэг өдөрт 20-30 мянган иргэн коивдын шинжилгээ өгч байна. Судалгаагаар шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн 40 хувь нь эдгэрсэн гэдгээ баталгаажуулахын тулд дахин шинжилгээ өгч байгаа аж. Тиймээс ковид-19-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд ажилдаа эргэн орох, суралцагч нар сургууль хичээлдээ буцаж ороход шинжилгээний хариу бичиг шаардаж хүндрэл учруулахгүй байх талаар ЭМЯ-наас боловсролын байгууллага, ААН-үүдэд зөвлөмж хүргэж байна. Эмчийн хяналтаас гарсан, тусгаарлалтын хугацаа дууссан нөхцөлд заавал шинжилгээ шаардах юмуу шинжилгээгээ баталгаажуулж ажил алба, хичээл сургуульдаа орох албагүй гэдгийг хэлж холбогдох байгууллагад зөвлөж байгаа гэв. Сургууль, цэцэрлэгтүүдэд тусгаарлах өрөө болон тандалтын багууд ажиллаж байна.

0 cэтгэгдэлтэй