Украинаас ОХУ-ын талтай уулзах санал гаргалаа

               
2022-02-14 0

Хил дээрх нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг Украин улсын засгийн газар гаргажээ. Энэхүү уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцох юм. Хоёр улсын хил дээрх цэргийн ажиллагааныхаа талаар тайлбар өгөх Украин улсын хүсэлтийг Оросын тал хэрэгсэхгүй байгаа тул ийм санал гаргаж байгаа тухай Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба мэдэгджээ.

Оросын эрх баригчид Украинд халдан довтлох төлөвлөгөөгүйгээ олон удаа илэрхийлсэн ч тус улсын хилийн орчимд 100,000 гаруй цэрэг хуримтлуулсан аж. ОХУ нь Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OSCE) гишүүн орнуудын Венад байгуулсан гэрээний дагуу явуулж буй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх үүрэгтэй гэж Кулеба үзэж байна. Венийн гэрээнд ОХУ нэгдсэн байдаг.

Украины хямралыг намжаах дипломат үйл ажиллагаа үргэлжилж, өрнөдийн удирдагчид Москва, Киевийг зорьсоор байна. Германы канцлер Олаф Шольц өнөөдөр Киев хотод айлчилж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах бол маргааш Москвад ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.

Холбоотой мэдээ