Германы Канцлер Киевт айлчилна

               
2022-02-14 0

Германы Канцлер Олаф Шольц Киев айлчлахаар болжээ. О.Шольц Украинд айлчилсныхаа дараа ОХУ-ыг зорих бөгөөд Украины эрх баригчид Москвад айлчлахынх нь өмнө аюулгүй байдлынхаа асуудлаар байр сууриа нэгтгэнэ гэж найдаж байгаа юм.

Москвад хоёрдугаар сарын 15-нд хийхээр товлосон айлчлалынхаа өмнө О.Шольц Украинд айлчлахаар болсныг Киев нааштай үнэлж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өмнө нь мэдэгдсэн байна.

“Бидэнд хэт их хүлээлт байхгүй, гэхдээ энэ нь Германы Канцлер ба Украины Ерөнхийлөгч нарын хоорондох анхны бодитой яриа хэлэлцээ байх бөгөөд Москвад айлчлахаас нь өмнө Канцлер О.Шольцтой байр сууриа нэгтгэнэ” гэж сайд онцлон тэмдэглэжээ.

Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ, В.Зеленский, О.Шольц нар Германы төлөөлөгчид болон Украины тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд Юлия Свириденко тэргүүтэй тус улсын төлөөлөгчидтэй “Нормандын дөрвөл”-ийн удирдагчдын улс төрийн зөвлөхүүдийн уулзалттай зэрэгцэн хэлэлцсэн эдийн засгийн асуудлыг эцэслэн тохиролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр талын харилцаа ийхүү эрчимжиж байгаа нь Берлин Украины хямралыг зохицуулах хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаагийн нотолгоо гэж Украины шинжээчид үзэж байна.

Холбоотой мэдээ