Дэлгүүр, үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллана

               
2022-02-15 0

Дэлгүүр, үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллах боломжтой боллоо.
Нийслэлийн засаг дарга өчигдөр захирамж гаргаж нийслэл дэх зарим үйлчилгээг бүрэн нээлттэй болголоо. Тухайлбал,

  1. Цар тахлын үед БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ шөнийн 00:00 цаг гэхэд зогсох тухай захирамжийг ХҮЧИНГҮЙ болгов. Ингэснээр дэлгүүр, үйлчилгээний газрууд нээлттэй ажилладаг болох нь.
  2. Мөн сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон захирамжийг хүчингүй болголоо.
  3. Зориулалтын байр бүхий ресторан, бар, кафе үүрийн 05:00 цаг хүртэл үргэлжлэн ажиллаж болох юм байна,
  4. Зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 ЦАГААР ажилладаг болох нь.

Холбоотой мэдээ