
Алто Линдозо усан санг байгуулахын тулд Испанийн эрх баригчид тухайн нутагт оршдог Асередо нэртэй тосгоныг 1992 онд усанд живүүлж байжээ.
Испани-Португалийн хил дээр оршдог ус тосгон тухайн үед эзгүйрсэн байсан тул тэр хэвээр нь усанд үлдээсэн байна. Гэтэл сүүлийн саруудад тухайн нутагт хур тунадас ховордож, ган гачиг болсны улмаас усан сангийн нөөц 15 хувийн дүүрэлттэй болжээ.
Ус дундарсны үр дүнд олон жилийн өмнө живүүлсэн тосгоны балгас ил гарсан байна. Усан сан хоосорсонд Испанийн тал нөөцийг нь замбараагүй ашигласан Португалийн усан цахилгаан станцыг тодорхой хэмжээгээр буруутай гэж үзэж байгаа юм.
Гэтэл санамсаргүй тохиолдлоор усан сангийн ёроолоос ил гарч ирсэн Асередо тосгон жуулчдын зорьж үздэг газруудын нэг болжээ. Хур тунадас нэмэгдэхэд тосгон дахин усан дор орох тул амжиж үзэхээр ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.








0 cэтгэгдэлтэй