Товчхон
               

Шинээр 553 халдварын тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ

               
2022-02-14 0

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 553 тохиолдол батлагджээ. Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 315 нь Улаанбаатарт,  238 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 39 тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 10 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Түүнчлэн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2074 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 6 822 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 58 хүн байна. Гэрээр тусгаарлалтад 22 787  хүн байна.

Холбоотой мэдээ