Морины уралдаан дагасан машин осолдож, нэг хүн нас баржээ

               
2022-02-14 0

Засгийн газраас гаргасан журмын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Харин тус журмыг зөрчиж, орон нутагт уралдаан, сунгаа зохион байгуулах зөрчил гарсаар байгаа юм. Улмаар хүний амь эрсдэх тохиолдлууд ч гарч эхэлжээ.

Тухайлбал, өчигдөр Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүн амиа алдсан осол гарсан талаар мэдээлэл ирлээ.

Энэ тухай ТЦА-наас тодруулахад “Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 70 км-т байх Хонгорын элс гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 13-нд ноцтой осол гарсан. Тодруулбал, морины үсэргээ дагаж явсан суудлын машин осолдож, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ