
Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод буй ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ танилцууллаа. Тус шийдвэрээр залуу тамирчин “Бээжин-2022” олимпын наадамд үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрсөн байна.
Эргэн сануулахад, Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн боловч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй билээ. Учир нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила Валиевагийн өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр өгсөн сорьцоос хориотой бодис илэрсэн байна. Энэ хариуг аваад Оросын допингийн эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан бөгөөд маргааш нь буцаан сэргээжээ.
Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан. Спортын арбитрын шүүхээс зарласан хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгчээ.
Шийдвэр гаргахад 12 дугаар сарын 25-нд авсан шинжилгээний хариу яагаад хоёрдугаар сарын 8-нд ирсэн болон олимп болох гэж байхад удаан шинжилсэн нь сэжиг төрүүлж байгаа гэнэ. Мөн 15 настай буюу насанд хүрээгүй тамирчны нэрийг шууд сэжигтнээр зарлаж, хууль зөрчсөн гэх мэт шалтгааныг чухал болгожээ. Спортын арбитрын шүүх энэ удаагийн хурлаараа ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, WADA-гийн гомдлыг авч хэлэлцсэнгүй.

0 cэтгэгдэлтэй