ТЦА: Нийслэлийн замууд өндөр ачаалалтай байна

               
2022-02-14 0

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихэссэн байна.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлснээр, өнөөдөр 08:20 цагийн байдлаар Яармагийн баруунаас зүүн чиглэлд, Нарны зам, Энх тайваны өргөн чөлөө буюу Таван шараас Баруун дөрвөн зам гээд бараг бүх зам өндөр ачаалалтай байгаа юм.

Холбоотой мэдээ