Товчхон
               

Нийслэлд 200 гаруй га талбайг нөхөн сэргээжээ

               
2022-02-14 0

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас 2412 га талбай эвдэрчээ.

Тодруулбал, Багануурын уурхайн 1179 га, Налайхын бичил уурхайн 667 га үүнээс 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосноос, 566 га нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн байна. Эзэн холбогдогчгүй, нийтийн эзэмшлийн 338 га талбайгаас 2018-2021 онд нийслэлийн төсвөөр 124.7 га талбайг мөн Налайх дүүргийн “Их уурхайн” орчимд бичил уурхайн ухсан 25 га талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэв. Тодорхой эзэнгүй, гар аргаар нүүрс олборлон ухаж эвдсэн 213.3 га талбай үлдсэнийг үе шатттай нөхөн сэргээх аж. 

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг оноор харьцуулбал:

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж 31.41 га талбайд техникийн, 8.43 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийх хүсэлтийг 2 иргэн, 5 аж ахуйн нэгж гаргаснаар 16.25 га талбайг нөхөн сэргээлээ.

Үүнээс гадна Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажилд дайрга ашиглах, нөхөн сэргээх гэрээний хүрээнд Баянзүрх дүүрэгт нийт 50.4 га талбайд газрын хэвлийг нөхөн сэргээсэн байна. Ингэснээр нийслэлийн төсөв болон 2 иргэн 32 аж ахуйн нэгжийн хөрөнгөөр өнгөрсөн онд 131.49 га талбайд техникийн, 83.83 га талбайд нь биологийн нөхөн сэргээлт хийснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг оноор харьцуулбал:

Холбоотой мэдээ