
Өнөөдөр худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар болон сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
“Сар бүрийн эхний өдөр буюу 01-нд арх согтууруулах ундаа худалдахыг, түүгээр үйлчлүүлэхийг хориглодог байсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэснээр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхэд ямар нэг хязгаарлалтгүй боллоо.
Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болохоор боллоо. Олон улсын судалгаа байдаг. Согтууруулах ундааг хориглоод амжилт олсон улс орон байхгүй. Харин зөв зохистой хэрэглээнд уриалж, соён гэргээрүүлдэг. Хориглосноор ахуйн архидалт, дамын наймаа, хууль бус үйлчилгээ газар авдаг. Ингэснээр авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Олон улсын жишээнд харагдсан. Тиймээс бид муу жишээг давтах хэрэггүй. Соёлтой үйлчүүлж хэвшүүлэх чиглэлээр ажиллаж, дэмжих нь хотын даргаас баримталж байгаа бодлого юм” хэмээлээ.

0 cэтгэгдэлтэй