Товчхон
               

Монгол сурагчид олон улсын гэрэл зургийн тэмцээнд түрүүлжээ

               
2022-02-15 0

Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн “HIGASHIKAWA Youth Fest”-д монгол сурагчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн байна.

Тодруулбал, Хоккайдо мужийн Хигашикава хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн тухай Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр өглөө Япон улсаас баярт шуудан хүлээн авлаа. Энэ жил “Холбоос” гэсэн сэдвээр гэрэл зургийн уралдаан болж манай улсын сурагчдын бүтээл шилдгээр шалгарсан тухай мэдээ, мөн шилдэг бүтээлийн эмхэтгэлийн хамт шуудангаар ирлээ. Удахгүй шагналыг нь хүргүүлнэ ээ. Халуун баяр хүргэе” хэмээн нийтэлсэн байна.

Холбоотой мэдээ