Энэтхэг улс Хятадын 54 апплейкшнийг хоригложээ

               
2022-02-15 0

Энэтхэг улс Хятадад хөгжүүлсэн гар утасны 54 апплейкшнийг хориглосон талаар “NDTV” телевиз засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Энэтхэгийн эрх баригчид эдгээр хавсралт нь улс орных нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр хавсралтын зарим нь “Tencent”, “Alibaba”, “NetEase” зэрэг Хятадын томоохон технологийн компаниудын эзэмшилд байдаг бөгөөд Энэтхэгт 2020 оноос хойш хориглосон хавсралтуудын лого харагдах байдлаа шинэчилсэн эсвэл нэрийг нь өөрчилсөн хуулбарууд” гэнэ.

Энэтхэгийн Засгийн газар 2020 оны зургаадугаар сараас хойш “TikTok”, “SHAREit”, “WeChat”, “UC Browser” гэх зэрэг Хятадын нийтдээ 224 хавсралтыг хориглосон байна. Зүүн Ладакх мужид гарсан хилийн мөргөлдөөний улмаас Шинэ Дели,  Бээжингийн харилцаа хурцадсаны дараа Хятадын хавсралтуудыг хориглож эхэлжээ.

Холбоотой мэдээ