Манай жудочид тэмцээндээ оролцохоор Израил улсыг зорилоо

               
2022-02-15 0

Израил улсын Тель Авив хотноо 2022 оны 2 дугаар сарын 17-19-нд зохион байгуулах Гранд Слам /Их дуулга/ тэмцээнд хүч, ур чадвараа сорих Монголын жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо.

Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 34 орны 309 жүдоч /эрэгтэй 170, эмэгтэй 139/ хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас 11 эрэгтэй, 3 эмэгтэй жүдочид хүчээ сорих юм. Израил улсын “Тель Авив-2022” Их дуулга тэмцээнийг 2 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд 22 цаг 45 минутаас шууд дамжуулан үзүүлнэ.

Холбоотой мэдээ