Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ

               
2022-02-15 0

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ.

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар обьектод энэ сарын 13-нд 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг илрүүлж,  уг хэрэгт  34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгуулж байсан аж. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдийн дундаас залилангийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна. 

Иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны обьектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, түүнчлэн ажиллаж, амьдарч буй орчинд тань сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ