Согтуугаар автомашин хулгайлж, зам тээврийн осол гаргажээ

               
2022-02-15 0

Дорноговь аймагт болон нийслэлийн Баянгол дүүрэгт автомашин хулгайлсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн Ц-ын Тоёота Кровн маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй иргэн Д согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргажээ.

Түүнчлэн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн Д үйлдсэн болохыг Цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна.Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ