Товчхон
               

ГЕГ: Муудсан гэгдэх 500 тонн тахианы мах хууль зөрчөөгүй

               
2022-02-15 0

Цагаан сарын шинийн нэгний өдөр гаалиар 500 тонн тахианы муудсан махыг хууль бусаар оруулж ирсэн явдал болсон. Энэ асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлнэ гэдэг нь тахианы мах гэх бүтээгдэхүүн байлаа гэхэд нэр төрлийг нь өөрчлөх, хэлбэр, дүрсийг нь танигдахгүй болгох эсвэл гаалийн байгууллагаар дамжуулахгүйгээр оруулж ирэхийг хэлнэ. Харин тэрхүү тахианы махны хувьд улсын хилээр оруулахад тавигддаг үүргүүдийг зөрчсөн болохоос хууль зөрчөөгүй. 500 тонн тахианы махыг улсын хилээр нэвтрүүлэхдээ нэр ус, сав баглаа зэргийг өөрчилсөн зөрчил гараагүй. Харин ч ямар бүтээгдэхүүн бэ гэдгээ мэдэгдсэн. Тээвэрлэж оруулж ирэхдээ тээвэрлэлтийн шаардлагуудыг зөрчсөн.

Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд орж ирсэн тахианы махнаас түүвэрлэн дээж авсан. Үүнийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээнд оруулсан 19 шинжилгээний хариуны дээж нь цацрагийн хордол, нянгийн бохирдол зэрэг зургаан төрлийн шинжилгээ хийхэд аливаа нэгэн зөрчил, бохирдол, хорио цээрийн өвчин, хүний биед аюул учруулах ямар ч шинж тэмдэг байхгүй гэж гарсан” гэлээ.

Холбоотой мэдээ