
Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатч, Гадаад явдлын сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Уг ойг тохиолдуулан М.Дүгэрсүрэн агсны үр хүүхэд, ач, зээ нарын санаачилгаар түүний хөрөг зургийг шинэчлэн ГХЯ-нд хүндэтгэлтэйгээр байрлууллаа.
М.Дүгэрсүрэн нь 17 жил буюу хамгийн олон жил Гадаад явдлын сайдаар ажилласан бөгөөд НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг Гадаад харилцааны салбарын онц чухал олон албыг нэр төртэй гүйцэтгэж, Монгол Улсын гадаад бодлогын хөрс суурийг тавилцсан анхны мэргэжлийн дипломатч билээ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монголын төлөөлөгчдийг олон арван удаа тэргүүлэн ажиллаж байсан, орчин цагийн дипломат албаны үндэс суурийг өвлүүлэн үлдээсэн туршлагатай мэргэжлийн дипломатч юм.

0 cэтгэгдэлтэй