
Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг байх тогтолцоонд шилжиж буй талаар БҮТ-өөс мэдээлсэн.
Ингэхдээ элсэлтийн шалгалтыг 6 болон 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан их дээд, сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат “Энэ жилээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг байхаар дүрэм, журамдаа өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орж байна. Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх үйл ажиллагаа үүнтэй уялдаж явагдана гэсэн үг. Их, дээд сургуулиуд өвлийн элсэлт гэж авдаг болно” гэв.

0 cэтгэгдэлтэй