Норвегийн засгийн газар ховордсон чоноо авлаж эхэллээ

               
2022-02-16 0

Норвеги улсын засгийн газар өнгөрсөн амралтын өдөр чонын тоо толгойг хязгаарлах ан авыг эхлүүлжээ.

Норвегийн зэрлэг байгальд нийтдээ 80 орчим чоно амьдардаг гэсэн тоо байдаг. Үүний 51-ийг нь авлах шийдвэрийг засгийн газар анх гаргасан байна.

Ингээд ав эхэлсэн эхний өдөр есөн чоно буудаж унагасан тухай албаныхан мэдээлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Норвеги дэх төлөөлөгч Каролин Андаур “Энэ бол чонын сүргийн хувьд төдийгүй байгалийн бүхэл эко системд учруулж буй томоохон хохирол. Чоно бол Норвегид маш ховордсон амьтан. Уг амьтныг хамгаалж, тоо толгойг нь өсгөх бол манай улсын үүрэг. Гэтэл эрх баригчид тусгай хамгаалалтын бүсэд амьдардаг чонуудыг хүртэл устгах шийдвэр гаргасан нь харамсалтай” хэмээн ярьжээ. Харин Швед улс энэ онд 27 чоно авлах квот баталсныхаа ихэнхийг гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ