Ховд голын мөсөнд суусан автомашиныг гарган авчээ

               
2022-02-16 0

Голын мөсөнд суусан автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хуст-Арал” багийн “Ховд” голд  хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт  өнгөрөгч шөнө /2022.02.16/-ийн өдрийн 02:20 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин Ховд голын мөсөнд урд талын хоёр дугуй хэсгээр мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.

Холбоотой мэдээ