
Үндэсний брэндийг бүтээгч “Green Group” компани ОХУ-д зохион байгуулагдсан “Продэкспо-2022” арга хэмжээнд ажмилттай оролцож, “Лапша” брэндийн олон үрийн бүтээгдэхүүнээрээ “Шилдэг инноваци” төрөлд алтан медаль хүртжээ.
Өдөрт 50 тонн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай гоймонгийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр 50 орчим нэр төрлийн гоймон, 30 орчим нэр төрлийн хэрчсэн гоймонг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлдэг. “Лапша” брэнд нь найрлагандаа хүний биед хэрэгтэй В1, В2, В9 аминдэм /витамин/, төмөр, фолийн хүчлийг агуулсан Герман улсад үйлдвэрлэсэн элковитээр бүтээгдэхүүнээ баяжуулснаараа онцлогтой.
“Продэкспо” бол ОХУ, Зүүн Европын хамгийн том олон улсын хүнсний үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хоол хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулдаг уламжлалтай. Үүнд, өдөр бүр хэрэглэх үндсэн хоол хүнс, ундаанаас эхлээд тансаг амттан, түүнчлэн органик, спортын хоол тэжээл, эрүүл амьдралын хэв маяг, экзотик бараанууд багтдаг байна.


0 cэтгэгдэлтэй