Уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчид тэргүүлэв

               
2022-02-16 0

“Бээжин-2020” Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөсөн юм. Энэхүү төрөлд эхний дөрвөн байрын гуравт нь ОХУ-ын тамирчид шалгарчээ.

ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноо авч тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80,20 оноогоор шалгарсан байна. Гуравдугаар байрт шалгарсан Япон улсын тамирчин Каори Сакамото 79,84 оноо авчээ. Харин дөрөвдүгээр байрт мөн ОХУ-ын тамирчин Александра Трусова 74,60 оноо авч тус тус 2, 3, 4 дүгээр байрт шалгарсан байна.

Холбоотой мэдээ