Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ 8 дахь аймагтаа болно

               
2022-02-16 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Монголын хөлбөмбөгийн холбооны футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн зааланд явагдах юм.

Энэ удаагийн тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна. Анх 2016 онд орон нутагт буюу Сүхбаатар аймгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулж байснаас хойш энэ жил 8 дахь аймагтаа тус тэмцээнийг явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ