Израил “AstraZeneca”-гийн эмэнд зөвшөөрөл олгожээ

               
2022-02-16 0

Израилын Эрүүл мэндийн яам Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусийн “Evusheld” эмийг дархлаа султай хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Хоёр төрлийн эсрэг биетийн тарилгаас бүрдэх энэхүү эмийг зөвхөн халдвар аваагүй болон халдвартай хүнтэй ойрын хугацаанд ойрын хавьтал болоогүй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ. Эсрэг биетүүд нь вирусний өргөс уурагтай холбогдож, вирусийг хүний эсэд нэвтрэх явцыг саармагжуулж, улмаар халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрэх эрсдэлийг бууруулдаг гэж тус яам мэдээлжээ. Иймд хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлийг 83 хувиар бууруулж байгааг тогтоосныг эш татсан байна. Эрүүл мэндийн яам энэхүү эмчилгээг 12-оос дээш насны, 40-өөс дээш кг жинтэй, дархлаа султай хүмүүст хийхийг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ