Товчхон
               

Бээжингийн олимпыг Норвегийн баг тамирчид тэргүүллээ

               
2022-02-16 0

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын 12 дахь өдрийн байдлаар Норвегийн баг тамирчид медалийн чансааг тэргүүлж байна.

Тодруулбал, Норвег улс 12 алт, долоон мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн эхний байрт бичигдэж байна. Тус улсын араас есөн алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Герман, долоон алт, зургаан мөнгө, дөрвөн мөнгөн медаль хүртсэн АНУ удаалж байна.

Өвлийн олимпыг зохион байгуулагч БНХАУ-ын хувьд зургаан алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Австри, Нидерланд дөрөв, тавдугаарт, Швед, Швейцар, ОХУ-ын Олимпын хороо, Францын баг тамирчид эхний 10-т жагсаж байна. 

Холбоотой мэдээ