Товчхон
               

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

               
2022-02-16 0

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэлжээ. Уг тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Мөн хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмждэг аж. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хаягаас авна уу.

Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагсад Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ