Товчхон
               

Баянхонгор аймгаар цасан болон шороон шуурга шуурна

               
2022-02-17 0

Энэ сарын 17, 20, 21-нд Баянхонгор аймгийн  говь, хээр талын нутгийн зарим газраар 12-14м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 12-17 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байхыг мөн мэдээлэв. Харин энэ сарын 20-ноос хүйтний эрч сулрах юм байна. Өнөөдрийн байдлаар Эхийнгол, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Эрдэнэцогт сумд 0.0-0.9 мм, бусад нутгаар 0-3 см цасан бүрхүүлтэй байна.

Холбоотой мэдээ