
Тайландын нийслэл шинэ нэрээр нэрлэгдэж Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн урт нэртэй хотоор бичигдэнэ.
Тайландын нийслэл Бангкок хотын нэрийг өөрчлөн Крунг Тхеп Маха Накхон болгосон байна. Энэ нэр бол нийслэл хотын нэрийг нэрлэсэн хамгийн урт нэршил юм. Тайландын Хааны эрдмийн зөвлөлөөс тус улсын нийслэл хотын албан ёсны Бангкок гэсэн гадаад нэрийг Крунг Теп Маха Накхон болгон өөрчилснөө зарласан байна.
Харин өмнөх Бангкок гэсэн нэр нь нийслэлийн албан бус нэр хэвээр үлдэх юм. Нийслэлийн нэрийг өөрчлөх шийдвэрийг Засгийн газрын комисс баталснаар хүчин төгөлдөр болно. Нийслэлийн нэрийг өөрчилсөн нь газрын зураг дээрх тэмдэглэгээг өөрчлөхөд хүргэж байгаа гэнэ.

0 cэтгэгдэлтэй