Хоногт 40-50 чингэлэг орж ирж байгааг нэмэх боломжтой

               
2022-02-17 0

Замын-Үүд дэх Гаалийн газар нэгдүгээр сарын 11-нээс хойш сарын хугацаанд 1693 чингэлэгт гаалийн хяналт, бүрдүүлэлт хийжээ.

Бүс нутгийн Ложистикийн төв гаалийн хяналтын талбайд өглөөний 7.30-00.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж байна.  Гаалийн шинэчлэлийн хүрээнд иргэн аж ахуйн нэгжид түргэн шуурхай үйлчлэхээр www.gaali.mn цахим портал систем нэвтрүүлэн, цахимаар мэдүүлж эхлээд байгаа. “Чингэлэг тээврийн үйл ажиллагаа”-аар хяналт, бүрдүүлэлтэд хоногт 40-50 чингэлэг орж ирж байгааг цаашид нэмэх боломжтой.

Хилээр орж ирэх чингэлгийн мэдээлэл урьд өдөр нь БНХАУ-ын Гаалийн байгууллагаас ирснээр иргэд аж ахуйн нэгжид утсаар мэдээлж байгааг Замйн-Үүд дэх Гаалийн газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ