
Вьетнамд коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд гадаадын жуулчдад тавьж байсан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс цуцлахаар болжээ.
Вьетнамын Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөөнд дурдсанаар, аялагчид тодорхой нөхцөлийг хангасан байх шаардлагатай бөгөөд үүнд вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлэх, нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах зэрэг багтах юм. Улсын хэмжээнд коронавирусний өвчлөл нэмэгдэж байгаа ч эрх баригчид хилээ урьд нь төлөвлөж байснаасаа гурван сарын өмнө нээх шийдвэрийг ийнхүү гаргасан байна.

0 cэтгэгдэлтэй