Сураггүй болсон охин хоёр жилийн дараа шатны доороос олджээ

               
2022-02-17 0

АНУ-д 2019 онд дөрвөн настайдаа сураггүй алга болсон гэх бяцхан охин гэрийнхээ модон шатны дор нуугдаж байсныг цагдаагийн ажилтнууд олсон байна.

Өдгөө зургаан настай Пэйсли Жоан Шултис нь 2019 оны 7-р сарын 13-нд Нью-Йоркийн Итака хотын захад орших Каюга Хайтс тосгоноос сураггүй алга болсон гэж анх мэдэгджээ. Тухайн үед түүнийг өргөж авсан эцэг эх болох Кимберли Купер, Кирк Шултис нар хулгайлсан гэж цагдаа нар мэдээлсэн байна. Охины эцэг эх өнгөрсөн 2 жилийн хугацаанд цагдаа нартай тааруухан харьцаатай байсан бөгөөд нэвтрэх бичиггүйгээр гэртээ оруулахгүй хэмээн эсэргүүцдэг байсан аж.

Өнгөрсөн даваа гарагт хүүхэд нууж байна гэсэн мэдээллийг цагдаа нар хүлээн авснаар гэрт нь нэвтрэх зөвшөөрөл авчээ. Цагдаа нар оройн 20.00 цагт гэрт нь нэвтэрч шалгалт хийсэн байна. Гэрийн эзэн охиныг хаана байгааг мэдэхгүй хэмээн мэдүүлсээр байгаа гэнэ. Тэднийг хүн хориход хөндлөнгөөс оролцож, хүүхдийн сайн сайхан байдалд заналхийлсэн гэсэн хоёр гэмт хэрэгт буруутган шоронд хорьсон байна. Мөн өмгөөлөгчид тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин хүүхдийн бие сайн байгаа бөгөөд хууль ёсны асран хамгаалагч болох эгчтэй нь уулзуулсан гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ